Эхлэл Сонгууль Сонгогчийн санал тус бүр нь 1.5 “ард түмэн”-ийг төлөөлнө. Хоёр санал 3,...

Сонгогчийн санал тус бүр нь 1.5 “ард түмэн”-ийг төлөөлнө. Хоёр санал 3, гурван санал 4.5 “ард түмэн”

Өнөөдрийн VI.24-ныг оролцуулаад, өнгөрсөн он жилүүд, сар, өдрүүдэд 18 хүрсэн сонгуулийн насны идэр залуу, дунд, ахмад гурван үеийн 2.000.624 сонгогч УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх эрх нээгджээ. Харин 2002 оны VI.25-наас хойш төрсөн 1 сая гаруй охид, хөвгүүд, үр хүүхдүүд маань сонгуульд санал өгөх эрхгүй. Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан.

Монгол Улсын З.2 сая хүн амыг Засгийн эрх өөрсдийн мэдэлд нь байх ёстой 3.2 сая нэгж “ард түмэн” гэж математек загварчлалаар авч үзье. Ийм нөхцөлд гурван “ард түмэн” тус бүрийн хоёр нь сонгуульд шууд оролцоно. Нэг нь шууд оролцох боломжгүй. 2:1 гэсэн нөхцөл үүссэн учраас нэг сонгогчоос нэр дэвшигчийн төлөө өгсөн санал тус бүр нь өөрийнх нь 1 “ард түмэн” + сонгуулийн насанд хүрээгүй 0.5 “ард түмэн”-ий төлөөлөл, нийт 1.5 нэгж “ард түмэн”-ий саналын тоон утгатай тэнцэнэ.

Ташрамд тооцоолоход, нэг сонгогч сонгуулийн хоёр мандаттай тойрогт хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгөхөд 1.5+1.5 =3, гурван мандаттай тойрогт бол 1.5+1.5+1.5 =4.5 нэгж “ард түмэн”-ий санал болж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here