Хэнтийд баригдаж буй түүхэн аялал жуулчлалын хэдэн байгууламжийн “зураг” өнгөрсөн долоо хоногт трэнд боллоо. Дуусах шат руугаа явж буй энэ акцыг Хэнтий аймгийн АН-аас зохион байгуулж, төв АН нь дэмжсэн байна. Хэнтийн АН-ын дарга Н. Алтангэрэл санаачилж, тус намын гишүүн, “Хөвчийн жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалан санхүүжүүлжээ. Энэ PR акцийг дэмжүүлэхээр Н.Алтангэрэл дарга нь төв АН, орон нутгийн АН-ууддаа хандсан байна. Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга Б.Энхмөнх зэрэг цахим сүлжээнд идэвхтэй байдаг нөхдүүд идэвхтэй оролцлоо. Энэхүү акцыг гүйцэтгэхэд оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, цахим сүлжээнд идэвхтэй бичигчдэд гаргасан төсөв нь нэлээдгүй өндөр дүнтэй гарсан талаар эх сурвалж мэдээлж буй юм.