Эхлэл Архив МИАТ-ийн захирлаар Р.Мэргэнийг томилох уу

МИАТ-ийн захирлаар Р.Мэргэнийг томилох уу

ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Мэргэнийг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ. 2018 онд ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсны улмаас сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөхөд Я.Содбаатарыг сайд, Л.Халтарыг дэд сайдаар, Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байв.
Тэрээр Хөшигийн хөндийн Нисэх буудлын төслийн ажлын хэсгийг ахалж байв. Энэ оны эхээр түүнийг дээрх төслийг хариуцаж байхдаа асуудал гаргасан хэргээр АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Мөн түүнийг М.Энхболдын хүү Анарын найз гэдэг ч У.Хүрэлсүхийн дэмжлэгийг илүүтэй хүртдэг нэгэн ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here