Нийслэлийн МАН-ынхан шөнө дөлөөр хуралдаж, ямартай ч хуулийн хугацаанд багтан 45 төлөөлөгчөө тодруулжээ. Энэ тухайгаа Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх даргаар удирдуулан орж их ялалтыг авсан намынхаа манлайллыг үргэлжлүүлэн ялалтаар түүчээлэхээр шилдэг 45 нэр дэвшигчээ бид тодрууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 23.10 цагт Нийслэлийн МАН-ын хорооныхоо хурлыг дуусгасан. МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчиддаа ч уриалж байна.” гэжээ.
Үнэн хэрэгтээ энэ удаагийн орон нутгийн сонгуулийн өрсөлдөгчдийн хувьд МАН ба бусад гэсэн хувилбар яригдаж байгаа билээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д “туслалцаа үзүүлэх”-дээ услөтрийн бусад намуудыг нэгтгэчихсэн. ХҮН-ийхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт зарлагдах хүртэл өөрсдийнхөөрөө байх даалгавартай байгаа.
Орон нутгийн сонгуульд гэдэг нэг талаар бие даасан удирдлагын төлөөх өрсөлдөөн мэт болов ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэл ажил байдаг. Гэхдээ ганцаараа улстөрийн том хүчин болж өрсөлдөх Нийслэлийн МАН-ын хувьд даргынх нь санасанчлан У.Хүрэлсүх даргынхаа амжилтыг үргэлжлүүлж чадах болов уу. Ялалт “авч ирнэ” гэж байгаа 45 нэр дэвшигч нь нийслэлчүүдэд хүлээн зөвөөшөрдөх үү гэдэг нь анхаарал татсаар байгаа юм.
МАН-ын гишүүдийн хувьд хэзээнээсээ хотыг эзэгнэхийн тулд багагүй хүч хөдөлмөрөө засаар ирсэн. Сүүлийн үед МАН генсек ЖДҮ-гээс болж бараг бүхий л эрх мэдлээ алдаж эхэлсэн тул ядаж нийслэлтэй үлдэхээр “сарвалзаад” хоосон хоцорч буй аж. Угаас МАН-ын генсекийг дарга болоод УЗ-ийнхэн нь ч гараа татахыг зөвлөжээ. Учир нь мөн л дээрх МАН ба БУСАД гэсэн шалтгаантай гэнэ. Үндсэндээ улстөрийн бусад хүчнүүд нэгдчихээд байхад ядаж дотоод “зодооноо” түр зогсоохыг шаардсан байна.
Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын хувиар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхээр зүтгэсэн байна. Мэдээж дан ганцаараа бүхнийг шийдсэнгүй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр МАН-ын даргадаа хэдэн квот өгсөн нь Зүүний хүчний холбооныхонд оногджээ. Үүнийгээ төлөөлөгч нараа нийслэлийг гэсэн сэтгэлтэй, боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх ёстой гэдэг шаардлагаар сонголоо хэмээн халхавчилж байгаа аж.