Эхлэл нийгэм Ихэнх нутгаар цас орж, шуурна

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасаар шуурхыг анхааруулж байна. Аравдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 31-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Араваннэгдүгээр сарын 31-ээс ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байх гэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here