Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын маршрутын дагуу Орхон аймагт тандалт судалгаа хийсэ. Улмаар 1,600 гаруй хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулахад 13 батлагдсан тохиолдол илэрчээ. Ийнхүү аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо. Нийт иргэд аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу гаргасан захирамжийг биелүүлж гэрээсээ гарахгүй байхыг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал уриалжээ.