Эхлэл Ерөнхийлөгч Экс ерөнхийлөгч нарын “Хэдхэн үг”

Экс ерөнхийлөгч нарын “Хэдхэн үг”

Монгол Улс шинэ Үндсэн хуультай болсноос хойш тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж байна. Аливаа тэмдэглэлт ой, наадам, цагаан сар, УИХ-ын чуулганы нээлт, хаалтад Ерөнхийлөгч юу хэлэх нь олны анхаарлыг татсаар ирсэн.

Энэ ёсоор одоогийн Ерөнхийлөгчийн үгийг ч анхаарсаар буй. Тэгвэл цагтаа 4, 8 жилийн турш Монголын ард түмэндээ үгээ хэлж, байр сууриа илэрхийлж ирсэн 3 дахь, 4 дэх Ерөнхийлөгч нар энэ жилийн цагаан сарын шинийн 1-нд мэндчилгээ дэвшүүлсэн байна. 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол түмэндээ XVII жарны “Цөөвөр” хэмээр төмөр (цагаагчин) үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Мөн 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий дүүрэн монголчууд минь  сайхан шинэлж байна уу. Монгол түмэндээ болон Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг монголчууддаа Сар шинийн мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Шинэ гарч байгаа жилд Та бүхний минь буян заяа, аз хийморь улам өөдөө байг ээ. Хурай хурай хурай” гэв. Ийн тэд “хэдхэн үг”-ээр сар шинийн мэнд айлтгасан бол анхны Ерөнхийлөгч П.Очирбат бодоод 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар дуугүй өнгөрлөө.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here