Эхлэл нийгэм БЗД-ийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоолоо

БЗД-ийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.

Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here