Эхлэл дэлхий Л.Энх-Амгалан: Би худлаа яриагүй, албан ёсны сайтад нь байсан мэдээллийг хэлсэн

Л.Энх-Амгалан: Би худлаа яриагүй, албан ёсны сайтад нь байсан мэдээллийг хэлсэн

Арваннэгдүгээр сарын 22-ны УИХ-ын чуулган хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ноцтой зүйл хэлсэн. Тэрбээр “Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яагаад өөрчлөв? ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай улсад ирээд зэвсэг нийлүүлжээ. Үүгээр яах юм бэ. Ерөнхий сайд бослого тэмцэлд дуудаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ингэж бослогод турхирсан Ерөнхий сайдыг би өмнө нь хараагүй” гэсэн юм.

Би УИХ-ын чуулган дээр залруулна

Тэгвэл үүнээс маргааш нь Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын даргад тайлбар хүргүүлсэн. Ингэхдээ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу манай улсад айлчлахдаа байлдааны техник зэвсэг өгөөгүй, нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехник хүлээлгэн өгсөн гэжээ. УИХ-ын дэд даргын хэлсэн үг хоёр орны болон бусад улсын зэвсэгт хүчинтэй тогтоосон харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул тайлбар хийхийг хүссэн байна.

Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаараа ийн тайлбарлаа. “Би худлаа яриагүй. Би Батлан хамгаалах яамны албан ёсны веб сайтад байсан мэдээллийг л УИХ-ын чуулган дээр хэлсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсоор айлчилж, зэвсэгт техникийг бэлэглэсэн. 20 танк бэлэглэсэн юм байна. Зэвсэгт техник бэлэглэсэн нь үнэн. Надад Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны шаардлага хүргүүлсэн. Та танк гэж хэллээ. Танк биш нисэх онгоц, батлан хамгаалахын зэвсэг, техникийг хоёр улсын хамтран ажиллах гэрээний хүрээнд хамтарч ажиллаж байгаа тул үүнийг УИХ-ын чуулган дээр залруулна уу гэсэн. Би УИХ-ын чуулган дээр залруулна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here