Эхлэл дэлхий БНСУ дахь Starbucks-ийн сүлжээнүүд хуванцар соруулаас татгалзлаа

БНСУ дахь Starbucks-ийн сүлжээнүүд хуванцар соруулаас татгалзлаа

БНСУ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, дэлхийн дулааралтай тэмцэж, байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчрахын тулд нэгэн шинэ шийдлийг гаргажээ.

Тухайлбал, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй олон улсын сүлжээ болох Starbucks бүх салбартаа ашиглагддаг хуванцар соруулын оронд цаасан соруул ашиглахаар болсон байна.

Starbucks өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй өөрийн 100 салбарт энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд туршилт явуулсны үр дүнд ийнхүү бүрэн хэрэгжүүлэхээр болжээ. Туршилтын явцад үйлчлүүлэгчид ногоон өнгөнөөс илүүтэй цагаан өнгийн соруулыг хэрэглэх дуртай байдаг гэсэн үр дүн гарсан гэнэ.

Соруулын бат бэх байдлыг нэмэгдүүлж, илүү удаан эдэлгээтэй болгохын тулд шар буурцгийн тосоор гадаргууг нь бүрсэн байна. Starbucks компанийн мэдээлж буйгаар тус улсад үйл ажиллагаа явуулж буй зарим салбарт хуванцар соруул ашигласаар байгаа ч энэ оны сүүл гэхэд цаасан соруулыг бүх салбартаа нэвтрүүлэхээр болжээ. Мөн салбаруудаар үнэгүй,  тараагддаг хуванцар соруул, халбага болон хутганы оронд нэг уух зүйлд нэг л соруул дагалдах байдлаар зохион байгуулахаар болсон байна.

БНСУ-д жил бүр 180 сая гаруй хуванцар соруул хог болон хаягддаг гэсэн тооцоо гарчээ.

 

Эх сурвалж: Koreatimes.co.kr

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here