Эхлэл Сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага, АНУ, Япон, ОХУ, Филиппин зэрэг...

Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага, АНУ, Япон, ОХУ, Филиппин зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ажиглана

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг өнөөдөр зохион байгуулж буй талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн ажиглагчдын хувьд улс төрийн намууд ажиглагчдынхаа асуудлыг шийдсэн. Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогдох ёстой. Энэ ажил бүрэн хийгдэж дууссан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. Монгол Улсын сонгууль ил тод, ардчилсан сонгууль явдаг, зарим үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа үнэлэгддэг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан интитут хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм.

АНУ, Япон, ОХУ зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ирсэн. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here