Эхлэл СОНГУУЛЬ-2024 Өнөөдөр 25 мянган сонгогч саналаа өгнө

Өнөөдөр 25 мянган сонгогч саналаа өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 7000 орчим иргэн бий. Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18000 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө. Нийт 25000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгнө. 2087 хэсгийн хороо ажиллаж байна” гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй. Үүнд:

-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч

-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч

-Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна.  Ингэхдээ сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ.

Эх сурвалж:www.polit.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here