Дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлдог Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн наадам Итали хотод амжилттай үргэлжилж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ арга хэмжээнд Монгол Улсын “Гүнээс гүнд” павилон албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд оролцож буй зарим онцгой бүтээлийн тухай мэдээлэл хүргэе.
НУУЦЛАГ ЕРТӨНЦИЙН ТАЙЛАЛ
Энэ удаагийн наадамд манай улс уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео гэсэн бүтээлийг дэлгэсэн байна. Эдгээр уран бүтээл нь түүний сүүлийн 15 жилийн хөдөлмөр ажээ. Ж.Мөнхцэцэгийн хувьд бүсгүй хүний дотоод нууцлаг ертөнцийг өгүүлсэн уран бүтээлээр дагнадаг онцлогтой. Манай улсын хувьд Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан туршлагатай билээ. 1895 оноос зохион байгуулах болсон Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхийн нөлөө бүхий уран бүтээлчид бүтээлээ дэлгэж, өөрийн орны дүрслэх урлагийн чансаа, сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодлоо илэрхийлдэг юм.
ХОРВООГИЙН ЖАМЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ГОЛ БҮТЭЭЛҮҮД
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүдийг куратор Б.Гантуяа ийнхүү тайлбарлажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин