Эхлэл улс төр Ерөнхий сайд М.Энхболдыг огцруулах асуудлаар Цэцэд хандлаа

Ерөнхий сайд М.Энхболдыг огцруулах асуудлаар Цэцэд хандлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, огцруулах үндэслэл байгаа эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Тэрээр төрийн албыг наймаалсан гэх 60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгааг дурдаад, үүнд үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой УИХ-ын дарга төрийн эрх мэдлийг авах, авахаар завдсан хэрэгт холбогдсон учир үг дуугүйгээр огцрох нь Үндсэн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэлээ.

Мөн “60 тэрбумын хэргийг шалгуулах Ерөнхийлөгчийн санал болоод ээлжит бус чуулган хуралдуулах 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл нь Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Хэрэв Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргавал УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх юм.

Хуулийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд Цэцийн гишүүд шууд маргаан үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here