Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуульд хориг тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /01.30/ мэдээлэл хийлээ. ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хуулиудын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна. Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Аливаа хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой” гэв.
Эх сурвалж:www.polit.mn