Эхлэл дэлхий НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст гал зогсоох асуудлаар санал хураана

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст гал зогсоох асуудлаар санал хураана

Израил, Палестинаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд пүрэв гарагт үг хэлэв.

Гурван долоо хоног орчим үргэлжилж байгаа дайны улмаас ард иргэд нь ямар их хохирол амсаж байгааг талуудын аль аль нь тодорхой ярьжээ.

НҮБ-ын дэргэд суугаа Палестины Элчин сайд Рияд Мансур дэлхийн удирдагчдад хандан “бөмбөгдөлтийг зогсооход” туслахыг уриалсан бол Израилын Элчин сайд Гилад Эрдан “Израил зөвхөн ХАМАС бүлэглэлтэй дайтаж байна” гэж мэдэгдсэн байна.

Газын зурваст нэн даруй гал зогсоох асуудлыг хэлэлцэхээр зарласан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдааны үеэр хоёр орны төлөөлөгчид  үг хэлсэн юм.

Гал зогсоох асуудлаарх тогтоолын төсөлд хүмүүнлэгийн тусламжийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хүргэх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх, хариуцлага тооцохыг уриалсан байна. Уг төслийн талаар баасан гаргийн орой санал хураах төлөвтэй байна.

ХАМАС бүлэглэлийнхэн Израил руу гэнэтийн дайралт хийсний улмаас 1400 гаруй хүн амиа алдсан бөгөөд Газын зурваст 220 гаруй хүн барьцаалагдсан хэвээр байгаа гэж Израилийн тал мэдэгдэж байгаа юм.

Харин Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилын агаарын довтолгоо эхэлснээс хойш тус зурваст 7000 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо лхагва гаргаас хойш 500-гаар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: montsame.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here