Эхлэл нийгэм “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор ITM-Монголиа үзэсгэлэн 24 дэхь жилдээ болж...

“Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор ITM-Монголиа үзэсгэлэн 24 дэхь жилдээ болж байна

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2023 уламжлалт үзэсгэлэн 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
Тус үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.
Хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Ерөнхий ивээн тэтгэгч
Ивээн тэтгэгчNew Juulchin Tours
Дэмжигч Нийслэлийн Аялал жуулчлалын газар

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here