Эхлэл нийгэм БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа “K water” байгууллага цэнгэг усны хамгааллын асуудлаар...

БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа “K water” байгууллага цэнгэг усны хамгааллын асуудлаар хамтран ажиллах санал тавив

БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа “K water” байгууллагын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Юунг Хуан, Төслийн менежер Им Сэ Жин нарыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар энэ оны 11 дүгээр сарын 5,6-нд Филлипин Улсын Манила хотод болох Азийн Усны холбооны ТУЗ-ийн хуралд Яамны удирдах түвшний албан хаагчийг оролцуулах, мөн цэнгэг усны хамгааллын чиглэлд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавив.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ саналыг хүлээн авч, хамтран ажиллахад нээлттэй байгааг илэрхийлж, Монгол Улсын цэнгэг усны нөөцийг нуур тойром, гол мөрөн, мөнх цас болон цэвдэг, газрын доорх ус бүрдүүлдэг ба энэ оны байдлаар цэнгэг усны нийт нөөц 564,8 км.куб байна. Иймд манай оронд ажиллах хугацаандаа цэнгэг усны нөөцийн тухай мэдээлэл авч, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох хэрэгтэйг зөвлөв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here