Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зарлал” нэртэй фэйсбүүк групп пээр иргэдийн тавьсан “мал авна, зарна” гэсэн бүхий мэдээллийг ашиглан бусдыг залилан хийсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд зар байршуулан нийт долоон иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, хотод оршин суух иргэн Д нь залилан авсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Сэжигтэн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж.
Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ төрлийн хэргийг хохирогч болсон иргэд 91220077, 80690600 гэсэн дугаарт хандан мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утас руу холбогдож мэдээлэл өгөхийг хүсэв.