Эхлэл онцлох Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа

Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.08.27/ хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 16 хэсгийг шинээр байгуулж хэсэг дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулахаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийжээ.

Тус байгуулагдсан хэсгүүд дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулах нь үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here