Эхлэл Сонгууль ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ компанид төсвөөс хөнгөлөлттэй зээл өгсөн нь тодорхой болов

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ компанид төсвөөс хөнгөлөлттэй зээл өгсөн нь тодорхой болов

Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь тодорхой болсон тухай мэдээлсэн билээ. 

Анх энэ мэдээлэл нийгмийн сүлжээнд тарахдаа ЖДҮХС-г хариуцдаг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мөн эхнэр Л.Отгонжаргалынхаа “Тээвэр ачлал” компанид зээл авсан тухай мэдээлэл гараад байсан юм.

Энэ тухай Б.Батзориг сайд нэр бүхий хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт ч тийм компани байхгүй” гэж мэдэгдээд буй.   Мөн тэрбээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой гэж байв.

Харамсалтай нь Б.Батзориг сайдын ярьсан худал болох нь хэд хэдэн эх сурвалжаар батлагдаж байна. 

Барим нэгт, ЖДҮХС-ийн сайтад зээл авсан компаниудын жагсаалт бий.

 

Энэ жагсаалтад “Тээвэр ачлал” компанийн нэр байгааг бид мэдээлсэн. Тэгвэл энэ компанид хувь эзэмшдэг эсэх тухайгаа Б.Батзориг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй ч “Тээвэр ачлал” компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладагийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайт мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here