УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хууль хэлэлцэж байгаа билээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” гэдэг саналыг гаргасан юм.
Тэгвэл дөнгөж сая чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглох саналыг 54.5 хувийн саналаар дэмжлээ.