Эхлэл Сонгууль Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дуусчээ

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дуусчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг өгсөн байна. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 137 иргэн хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here