Эхлэл Архив МАН хуурамч мэдээлэлд няцаалт өглөө

МАН хуурамч мэдээлэлд няцаалт өглөө

Монгол Ардын Намаас өнөөдөр /2020.5.23/ няцаалт гаргажээ. Уг няцаалтад “Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж байна.

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон билээ. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэнийг дахин сануулж сануулья. Монгол Ардын Намын удирдлага, нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор тарааж буй хуурамч мэдээллийг албан ёсоор няцааж, мэдээллийгүйлдсэнэтгээдүүдийг илрүүлж, зохих хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана.

Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж буй энэ хариуцлагатай үед иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн хариуцлагатай, шударгаар өрсөлдөхийг нийт улс төрийн нам, нэр дэвшигчдэд уриалж байна. Дашрамддурдахад, Монгол Ардын Намын даргад Ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг чиглэл өгөх эрх хэмжээ намын дүрмэнд байхгүй бөгөөд Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгааждаг” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here