МАН-д байсан Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд Улаанбаатарын хамгийн “эвгүй” дүүрэгт нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байна.
Түүнийг СЕХ-нд өгсөн материал нэлээд удаан нягтлагдсаны эцэст өнөөдөр /2020.5.26/-нд шалгуур давсныг илтгэсэн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэлмлэх олгох тухай” 2020 оны тавдугаар сарын 25-ны 81 дүгээр тогтоолыг гарджээ.
Н.Номтойбаяр энэ талаар цахим хуудастаа “СЕХ-ны тогтоол гарч миний бие Нямтайширын Номтойбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд Хан Уул дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж тав хоногийн дотор гарын үсгээ зурсан 31 041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа.
Жич: Хуульд зааснаар 6/2-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй ХАН-УУЛ дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна. Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.