Эхлэл Архив АН-ыг “бужигнуулсан” Б.Батцэцэгийг ах нар нь таалжээ

АН-ыг “бужигнуулсан” Б.Батцэцэгийг ах нар нь таалжээ

 

МАН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшсэн бүсгүйчүүд араасаа нэлээд хэл ам, хэрүүл тэмцэлтэй гарч ирсэн гэдэг. Тэдний нэг нь Баянхонгор аймагт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг юм.

Хэдэн жилийн өмнө казино тоглосон, компанийнх нь тендерийн асуудал зэргийг тоолгүй орж ирсэн нь бас л улс төрийн эр зориг гэмээр харагдаж буй. Учир нь эдгээр болон бусад “хар” мэдээлэл түүн рүү чиглэж орж ирэх нь тодорхой юм.

Гэхдээ дэд сайд Б.Батцэцэг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хоёрт таалагдаж, бөөцийлүүлэх ажлаа амжуулчихаад нэр дэвшиж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тэр нь юу юм гэхээр үеэл дүүгийнхээ нөхөр Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнээр дамжуулж АН-ыг “бужигнуулсан” байгаа юм. Уг нь хэдэн сарын өмнө Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг “Төрсөн дүүгээ Гадаад яаманд жил ажиллуулаад Хөх хот руу шахсан” гэж мэдэгдэж, Б.Батцэцэг нь “Би хоёр дүүтэй, нэг нь ч миний дэмжлэгээр ажилд ороогүй” гэж хариулж байв.

Харин өнөөдөр гарч байгаа үеэлийн эгч, нөхөр гэдэг холбоосын тухай мэдээллээр бол тэд Ж.Батзанданг “нухангаа” жүжиг тавьж байсан болж таарлаа.

С.Эрдэнэ даргыгаа, намаа бужигнуулсан Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгорт бие дааж нэр дэвшсэн. Түүнд ирэх дэмжлэг АН-ын саналыг хуваана. Энэ нь МАН-ын гуравт л ашигтай.

Б.Батцэцэгийг хамт дэвшиж буй багийнх нь Г.Занданшатар, Л.Элдэв-Очир гэдэг ах нар нь яагаад тааламжтай хүлээж авах болсны шалтгаан нь энэ бололтой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here