Улс төрд яваа нөхдүүд мөрийтэй тоглож, казино хэсч явахад ард түмэн дургүй. Тоглосон нөхдүүд хуулийн шийтгэл биш юм гэхэд ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Тэгвэл Хэнтийн АН-ын ХЭГ-ын дарга Т.Бямбабаатар гэдэг казиногоос салдаггүй нөхөр байдаг бололтой.
Баримт болсон зураг нь гарч ирэв. Т.Бямбабаатар Хэрлэн сумын Тамгын дарга зэрэг албыг 2016 оныг хүртэл хашсан. Ёс суртахууны хувьд казино хэсэхээргүй болохоор хэмжээнд төрд ажилласан нэгэн юм. Харин 2016 оноос хойш АН-даа ХЭГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Бас нэг мэдээлэл хүргэхэд Т.Бямбабаатар 2020 оны 5 сарын 18-ны орой Хэнтий аймгийн АН-ын дарга Н.Алтангэрэлтэй “ганц шил юм” хувааж хүртсэн үедээ нанчилдсан тухай Хэнтий аймгийнхан нэг хэсэг ярьсан.
Намын дарга Н.Алтангэрэл нь ХЭГ-ын дарга Т.Бямбабаатарыгаа “ёворчихсон” гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтаар нийтлэгджээ. Тэдний муудалцсан шалтгаан нь Улсын баатар Э.Бат-Үүл болжээ. АН-аас Хэнтий аймагт өмнө нь аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нэр дэвших нь тодорхой гэгдэж байсан. Ж.Оюунбаатар гарцаагүй сонгогдоно гэдэгт тус намынхан итгэлтэй байжээ. Гэтэл Э.Бат-Үүл Хэнтийд нэр дэвшиж орж ирсэн нь Ж.Оюунбаатарын авах саналыг хувааж, баталгаатай байсан суудал алдагдахаар болчихлоо гэж Хэнтийн АН-ын дарга Н.Алтангэрэл дургүйцсэн аж. Тиймээс ХЭГ-ын дарга Т.Бямбабаатарыгаа өмнө нь аймгийн ИТХ-ын дарга байсан С.Пүрэвжавын хүн бөгөөд тэр нөхөр Э.Бат-Үүлийг оруулж ирж, Ж.Оюунбаатарын саналыг хуваалгахад үүрэг гүйцэтгэсэн гээд “ёворчихсон” бололтой. 2012-2016 онд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар хоорондоо таардаггүй, бие биеэ АТГ-т өгч шалгуулах зэргээр байнга зөрчилддөг байжээ.