Эхлэл Архив Р.Энхбат: Би Номтойбаярыг танихгүй, гэхдээ намгүй хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгэмд бид...

Р.Энхбат: Би Номтойбаярыг танихгүй, гэхдээ намгүй хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгэмд бид амьдарч байна

 

“Эдмон”-ы захирал Р.Энхбат УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаярыг цагдан хорьж, шүүхээр дарамталж байгаа алаар байр сууриа илэрхийлжээ.  Н.Номтойбаяр нь 2020 оны сонгуульд Хан-Уул  дүүрэгт нэр дэвшиж,  СЕХ-ноос батламжлаад байгаа юм.  “Эдмон”-ы захирал Р.Энхбат  “Н.Номтойбаяр манай тойрогт нэр дэвшиж байгаа гэсэн. Гэхдээ би энэ хүнийг мэдэхгүй. Би уулзаж ч үзээгүй. Тийм учраас энэ хүний тухай янз бүрийн юм ярьж чадахгүй.  Аж ахуй эрхлээд явж байгаа хүний хувьд, өнөөдөр улс төрөөс хамааралгүй зүйл байхгүй боллоо. Ер нь би сүүлийн жилүүдэд энэ намын дарангуйлал манш их тогтож байгааг мэдэрч байна.

Тэгэхээр энэ үүднээс олон хүн энэ нам руу, улс төр лүү ордог байх. Тэгээд энэ сонгуулиар нилээн улс төржинө гэж бодоод байгаа. Гэхдээ би хэн нэгэн хүнийг дэмжиж биш, харин хэсэг бүлэг хүмүүсийг эсэргүүцэж сонгуульд оролцож улс төржинө гэж бодож байгаа. Сонгуульд аль нэг нам ялахаараа ер нь маш их дээрэлхүү, нийгмийн өнгөтэй зүйлийг эзэлж авдаг. Намгүй хүн гэдэг бол арьс, өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байгаа юм шиг тийм л өнгө аястай нийгэмд бид нар амьдарч байна.

Энэ намын дарангуйллыг зогсоох ёстой тийм ч учраас бие даагчдад их найдаж байна. Магадгүй энэ сонгуулиар бие даагчид амжилт олохгүй байх л даа. Яагаад гэвэл  маш их хавчлаганд байна. Улс төрийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс орныг өөрчилнө гэж байхгүй юм шиг байна. Үүний тулд намуудыг татан буулгах хэрэгтэй. Шинэ намуудыг бүрэлдүүлэхэд энэ бие даагчид голлох байр суурь гүйцэтгэх болов уу гэж боддог. Бие даагчдыг хүмүүс дэмжээсэй гэж бодож байна.

Тэгэх үгүй бол татан буугдаж өөрчлөгдөнө гэж хэзээ ч байхгүй. Нам хүчирхэгжээд ирэхээрээ мангас шиг бүх юмыг булаадаг, эзэрхийлдэг, дээрээс зохицуулж тохируулдаг ийм л тогтолцооруу бид орчихлоолдоо. Тэгэхээр ийм нөхцөлд ямар ч бизнес хийж байгаа хүн бол амжилттай явахын тулд тэднийг дагахгүй бол болдоггүй ийм л хүний нэг юм болов уу гэж Н. Номтойбаярыг бодож байна” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here