Эхлэл дэлхий Ерөнхийлөгч Э.Макрон “Франц улс Коронавирусийг яллаа” гэж зарлав

Ерөнхийлөгч Э.Макрон “Франц улс Коронавирусийг яллаа” гэж зарлав

Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон “Бид өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлээрээ бахархаж байна. Манай улс Коронавирусийг яллаа” гэж мэдэгдлээ. Тэрбээр, өнөөдөр даваа гаргаас эхлэн Майотт, Гайнагаас бусад бүх нутаг дэвсгэрийг цар тахлын аюулгүй бүс гэж ангилж байгаагаа зарлалаа.

Үүнтэй уялдан, улс даяар Ресторан, баар VI.15-ны даваа гаргаас ажиллаж эхэлнэ, францууд Европын орнуудад чөлөөтэй зорчих эрх нээгдэнэ. Бүх сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх, багш сурган хүмүүжүүлэгч нарын анги танхимдаа биечлэн ирэх хугацааг VI.22-нд гэж тогтоожээ. Орон нутгийн хоёрдахь шатны сонгууль VI.28-нд болох ба тус улсын иргэд VII.1-наас эхлэн зөвхөн Европоор хязгаарлагдахгүй дэлхийн бусад бүх улс орон руу аялах, зорчих эрхтэй болох ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here