Эхлэл дэлхий Танзанийн уурхайчин ганцхан өдрийн дотор саятан болжээ

Танзанийн уурхайчин ганцхан өдрийн дотор саятан болжээ

Танзанийн бие даасан уурхайчин Санинжу Лайзер 15 кг нэн ховор үнэт чулуу танзанитыг олж олборлон улсынхаа Уул уурхайн яаманд 3.4 сая ам.доллараар худалдаж ганцхан өдрийн дотор саятан болсон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Танзанит нь зөвхөн Танзанийн хойд хэсгээс олддог ба үнэт эдлэлийн үйлдвэрлэлд ашигладаг ажээ. Геологичдын тооцсоноор, дэлхий дэх нэн ховор үнэт чулуу болох танзанитийн нөөц 20 жилийн дотор бүрэн шавхагдаж болзошгүй байна.

Санинжу Лайзер тус бүр 9.2, 5.8 кг жинтэй танзанит олсон бөгөөд үүнээс өмнө олдсон хамгийн том танзанит 3.3 кг жинтэй байжээ. Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули ховор олдвор олсон түүнд утсаар баяр хүргэжээ.

Гэнэт баяжсан 52 настай Санинжу Лайзер төрөлх Маньяра мужийн Симанжиро дүүрэгт худалдааны төв байгуулж, ядуу айлын хүүхдүүдэд зориулж дунд сургууль байгуулан боловсролыг дэмжихийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here