Бахрейнд коронавирусыг устгах чадвартай робот зохион бүтээсэн тухай Английн “Daily Mail” сонинд мэдээлжээ.
Тэрхүү робот 12 хэлээр ярьдаг ба өвчтөнийг нүүрээр нь танин амаар хэлсэн даалгавруудыг биелүүлэхээс гадна биеийн дулааныг хэмжих чадвартай аж. Үүнээс гадна хэт ягаан долгионы элчээр өвчтөний бие дахь нянгийн 90 гаруй хувийг устган коронавирусыг идэвхгүйжүүлдэг нь тогтоогджээ.
Бахрейны Эрүүл мэндийн яамны доктор Валид Аль Манеа хэлэхдээ, “Эмч сувилагч нарт коронавирустай тэмцэхэд үнэлж баршгүй дэмжлэг үзүүлэгч энэ роботыг анагаах ухаан дахь хувьсгал гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй” гэжээ.
Үүнээс өмнө АНУ, Дани, БНХАУ-ын мэргэжилтнүүд хэт ягаан туяа ашигладаг роботууд зохион бүтээсэн ч Бахрейны робот шиг амжилтад хүрээгүй аж.
Эх сурвалж: news1.mn