Эхлэл дэлхий Жефф Безос, Билл Гейтс, Элон Маск зэрэг тэрбумтнуудын “Twitter”-ийг хакерджээ

Жефф Безос, Билл Гейтс, Элон Маск зэрэг тэрбумтнуудын “Twitter”-ийг хакерджээ

Хакерууд АНУ-ын Жефф Безос, Билл Гейтс, Элон Маск зэрэг тэрбумтнуудын “Twitter” хуудсуудад нэвтрэн тодорхой дансанд биткойн явуулах саналыг нийтэлсэн тухай “Bloomberg” агентлаг уламжиллаа.

Хакерууд дансанд явуулсан биткойныг богино хугацаанд хоёр дахин өсгөн буцааж илгээхээ “амлажээ”. Тэд богино хугацаанд 110 мянган ам.доллар луйвардан авч амжсан аж.

Дээрх тэрбумтнуудаас гадна “Apple”, “Uber” компаниуд, тэрбумтан Воррен Баффетын “Berkshire Hathaway” компани, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Нью-Йоркийн захирагч асан Майкл Блумберг, рэп дуучин Канье Вест зэргийн “Twitter” хуудсууд хакеруудын халдлагад өртжээ.

“Twitter” компани хакеруудын довтолгоог судлан хуудсуудын аюулгүй байдлыг хангах боломжит бүхий л арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here