БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний гурван сард коронавирусын цар тахлын улмаас 6.8 хувиар буурсан ч хоёрдугаар улиралд эдийн засаг нь аажмаар сэргэн 3.2 хувиар өссөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Дэлхийн хоёрдахь том эдийн засаг ийнхүү сэргэж эхэлсэн нь бусад улс оронд эерэгээр нөлөөлнө гэж Олон улсын валютын сан үзэж байна. БНХАУ-ын эдийн засгийн хоёрдахь улирлын өсөлт урьдчилан тооцоолж байснаас хавьгүй их гарсныг тус сан онцолжээ.
Энэ оны эхний улиралд тус улсын дийлэнх үйлдвэр, бизнесийн газрууд хаагдсан ба БНХАУ-ын удирдлага татвараас чөлөөлөх зэрэг хэд хэдэн оновчтой арга хэмжээ авсны үр дүнд ийнхүү эдийн засаг нь хурдацтай сэргэх болсон аж. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс гадна хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх болсоны “Deutsche Bank” банкны шинжээчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: news1.mn