Эхлэл дэлхий Германы “Wirecard” төлбөрийн системийг дампууруулсан этгээд ОХУ-д орогножээ

Германы “Wirecard” төлбөрийн системийг дампууруулсан этгээд ОХУ-д орогножээ

Германы төлбөрийн системийн “Wirecard” компанийн гүйлгээ хариуцсан захирал байсан Ян Марсалек ОХУ-ын нийслэл Москвагаас холгүй орших хувийн байшинд тус улсын тагнуулын албаны хяналт дор орогнож буй тухай “Handelsblatt” сонинд бичжээ.

Ян Марсалекийг “Wirecard” компанийн тайлан баланст хоёр тэрбум еврогийн хөрөнгө дутсан хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүний өргөн цар хүрээтэй луйврын ажиллагаанаас үүдэн тус компани дампуурахад хүрсэн юм байна.

40 настай Ян Марсалек оргон зайлахаасаа өмнө Дубайгаас ОХУ-руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь илэрчээ. Тэрээр ОХУ-ын тусгай албадтай хамтран ажиллаж байсан бөгөөд тус улс руу 60 гаруй удаа зорчихдоо өөр өөр зургаан паспорт ашиглаж байсан гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, Ян Марсалек ОХУ-д буй тухай ямар нэг мэдээлэл байхгүй гэжээ.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here