Эхлэл нийгэм ҮЦТХТ: Ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх зөвшөөрөл гараагүй

ҮЦТХТ: Ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх зөвшөөрөл гараагүй

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс иргэдийн дансанд шилжих байсан ч өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгэсээр байна. Энэ талаар ҮЦТХТ-өөс тодруулахад “Одоогоор манайд 60 гаруй тэрбум төгрөг шилжиж орж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” компаниас үлдсэн мөнгө ормогц даруй иргэдийн данс руу шилжүүлнэ. Хэзээ үлдсэн мөнгө орж ирэхийг манайх мэдэхгүй байна. Мөн Сангийн яамнаас ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх зөвшөөрөл гараагүй байгаа” гэсэн хариултыг өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул  1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд  нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж ногдол ашиг тараахаар болсон. Энэ шийдвэр гараад хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here