ОХУ-ын Санкт-Петербургийн Хүүхдийн анагаах ухааны их сургуульд коронавирусаар дахин халдварласан анхны тохиолдол илэрсэн тухай “Лента” агентлаг уламжиллаа.
Тус их сургуулийн дэргэдэх “COVID-19”-өөр халдварласан өвчтнүүдийг эмчлэх тасгийн ахлах эмч Светлана Банновагийн мэдээлснээр, тус тасагт цусны хүнд өвчтэй дөрвөн настай хүүхэд сарын өмнө коронавирусын халдвартайгаар хэвтэн эмчлүүлээд бүрэн эдгэрчээ. Гэвч хэсэг хугацааны дараа түүний цусны шинжилгээнд коронавирус дахин илэрсэн байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны халдварт өвчний ерөнхий мэргэжилтэн Владимир Чуланов хэлэхдээ, коронавирусаар дахин халдварлах нь маш ховор үзэгдэл бөгөөд тухайн өвчтөний дархлааны системийн онцлогоос хамаардаг гэжээ.
Эх сурвалж: news1.mn