Эхлэл дэлхий Санкт-Петербургт аллага үйлдэх гэж байсан террористуудыг саатуулжээ

Санкт-Петербургт аллага үйлдэх гэж байсан террористуудыг саатуулжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо хүчний байгууллагынхан руу халдлага зохион байгуулахаар бэлтгэж байсан “Исламын улс” террорист бүлэглэлийг дэмжигч этгээдүүдийг баривчилсан тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

ОХУ-ын Холбооны аюулгүйн алба Дотоод хэргийн яамтай хамтран Дундад Азиас гаралтай террористуудыг баривчлах ажиллагаа явуулжээ. Баривчилсан хүмүүсээс холбооны хэрэгсэл, гэмт ажиллагааг санхүүжүүлэх банкны карт, зэр зэвсэг илэрсэн байна.

Холбооны аюулгүйн албаны захирал Александ Бортников хэлэхдээ, ОХУ-д сүүлийн арван жилд 160, 2019 онд 43 террорист ажиллагааг илрүүлэн зогсоож чаджээ.

Эх сурвалж: news1.mn 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here