Эхлэл дэлхий Европын холбоо Беларусийн жагсагчдыг дэмжив

Европын холбоо Беларусийн жагсагчдыг дэмжив

    Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлогын Дээд төлөөлөгч Жосеп Боррел мэдэгдэл хийж, тус холбоо Беларусийн жагсагчдыг дэмжиж буйг илэрхийлжээ.
Тэрээр, “Беларусь даяар өнөөдөр олон зуун мянган хүн энхийн тайван жагсаалд нэгдэн улс төрийн хоригдлуудыг суллаж цагдаагийн хүчирхийлэл өрнүүлсэн албан тушаалтнуудыг шийтгэн шударга сонгууль явуулахыг шаардаж байна. Европын холбоо Беларусийн ард түмэнтэй хамт гэдгийг мэдэгдье” гэжээ.
Үүнээс өмнө Европын найман орны Гадаад хэргийн яамны сайд нар Беларусийн удирдагчдыг сөрөг хүчинтэй нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг уриалсан юм.
Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here