Эхлэл дэлхий Малид төрийн эргэлт зохион байгуулсан цэргийнхэн бүх нийтийн сонгууль явуулна гэв

Малид төрийн эргэлт зохион байгуулсан цэргийнхэн бүх нийтийн сонгууль явуулна гэв

Малид төрийн эргэлт зохион байгуулж тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдийг баривчилсан цэргийнхэн хэв журам, тогтвортой байдлыг сэргээн бүх нийтийн сонгууль зохион явуулна гэж мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг уламжиллаа.

Босогчдын төлөөлөгч, хурандаа Исмаэл Ваг Малигийн иргэний нийгэм, улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчдийг улс төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцын тухай хэлэлцүүлэгт урьжээ.

Тэрээр, “Эх орон минь замбараагүй байдал, анархид гулган орсонд төрийн удирдлагууд буруутай. Бидэнд эрх мэдэл хэрэггүй, бид Малигийн тогтвортой байдлыг хангахын тулд аль болох богино хугацаанд бүх нийтийн сонгууль зохион явуулахыг эрмэлзэж байна” гэж мэдэгджээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг Малид болсон төрийн эргэлтийг буруушаасан билээ.

Эх сурвалж: news1.mn 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here