Сирийн Дерик суурингийн орчимд ОХУ-ын “БТР-82А” хуягт тэрэг АНУ-ын “International MaxxPro” цэргийн машиныг зориудаар мөргөн зогсоосон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
ОХУ-ын “БТР-82А” хуягт тэрэг, “Тигр”, “Тайфун”, “Урал” хуягт машинууд АНУ-ын хоёр хуягт машиныг нэхэн хөөж, замыг нь хаан хөндлөн зогсох үед агаарт ОХУ-ын “Ми-8” нисдэг тэрэг өндрөө багасган нисэх видео бичлэг ил болжээ. Улмаар“БТР-82А” АНУ-ын цэргийн машиныг мөргөн зогсооход дотор нь байсан АНУ-ын цэргийн албан хаагчид хүнд, хөнгөн бэртсэн аж.
Үүнээс өмнөх өдөр ОХУ-ын “Ми-8” нисдэг тэрэг мөн Дерик суурингийн орчимд АНУ-ын цэргийн техникийн дээхнэ хэдэн секундын турш зогсон өдөөн хатгасан юм.
Эх сурвалж: news1.mn