Эхлэл дэлхий Украины Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымд айлчилж буйд эсэргүүцлийн ноот...

Украины Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымд айлчилж буйд эсэргүүцлийн ноот илгээжээ

Украины Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крым болон Севастопольд айлчилж буйд ОХУ-ын Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн ноот илгээснээ мэдэгджээ.

Мэдэгдэлд, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинтай урьдчилан зөвшилцөлгүй энэ сарын 27-ноос эхлэн Крым болон Севастопольд айлчилж буйг эрс эсэргүүцэж байна. Энэ нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо” гэжээ.

В.Путин энэ сарын 27-нд ОХУ-аас Крымийн хойгт шууд хүрэх шинэ “Таврида” автозамыг нээх ёслолд оролцсон билээ.

Эх сурвалж: news1.mn 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here