Эхлэл дэлхий Буриад болон Эрхүүгийн мужид цуврал газар хөдлөлт болжээ

Буриад болон Эрхүүгийн мужид цуврал газар хөдлөлт болжээ

Монголтой хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад болон Эрхүүгийн мужид цуврал газар хөдлөлт болсон тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Буриадын дөрвөн дүүрэгт 2.5-3 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд ямар нэг хор уршиг тариагүй ажээ. ОХУ-ын Онц байдлын яамны мэргэжилтнүүдийн найман бүлэг барилга байшингуудын бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгаж эхэлсэн байна.

Үүнээс өмнө Эрхүүгийн мужийн Слюдянск дүүргийн Култук суурингаас 15 км зайд төвтэй хоёр газар хөдлөлт болжээ. Эхнийх нь зургаан магнитуд, хоёр дахь нь гурван магнитудын хүчтэй байжээ. Үүнээс үүдэн тус мужид дээд зэргийн бэлэн байдлын горим зарлажээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here