Эхлэл дэлхий НҮБ-ын 75 дахь Ерөнхий ассамблей өнөөдөр онлайн горимоор эхэлж байна

НҮБ-ын 75 дахь Ерөнхий ассамблей өнөөдөр онлайн горимоор эхэлж байна

НҮБ-ын 75 дахь Ерөнхий ассамблей коронавирусын цар тахлын улмаас өнөөдөр онлайн горимоор эхэлж байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид анх удаа НҮБ-ын Нью Йорк дахь төв байранд цугларалгүй, зайнаас оролцоход хүрсэн юм.

Долоо хоног үргэлжлэх тус ассамблей дэлхийн түүхэнд дэх хамгийн цар хүрээтэй онлайн арга хэмжээ болох ажээ. Улс орнуудын удирдагчид видеогоор үгээ хэлэх бөгөөд ассамблей болох танхимд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, 75 дахь Ерөнхий ассамблейг даргалах Волкан Бозкир болон улс орнуудын НҮБ дахь байнгын төлөөлөгчид ажиллах юм байна.

Онлайн горимоос үүдэн НҮБ-ын энэ удаагийн Ерөнхий ассамблейд урьд өмнө байгаагүй их буюу 119 орны төрийн тэргүүн, 54 Ерөнхий сайд үг хэлэх ажээ. Өнөөдөр Бразил, АНУ, Турк, БНХАУ, Куба, Иран, ОХУ, Франц, Египет, Мексик зэрэг орны удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгт хандан үг хэлэх юм.

НҮБ-ын энэ удаагийн Ерөнхий ассамблейд хэлэлцэх гол сэдэв нь коронавирусын цар тахалтай тэмцэх явдал байх нь тодорхой. Коронавирусын вакциныг дэлхийн бүх оронд хэрхэн хүртээмжтэй болгох асуудлыг онцгойлон анхаарах юм байна.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here