Эхлэл дэлхий АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг 73 сая хүн телевизээр үзжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг 73 сая хүн телевизээр үзжээ

 

АНУ-ын Охайо мужийн Кливленд хотноо тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж буй одоогийн төрийн тэргүүн Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын хооронд цуврал халз мэтгэлцээний эхнийх болж, 16 телевизийн сувгаар шууд дамжуулсан тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Судлагааны “Nielsen” албаны тооцоогоор халз мэтгэлцээнийг 73.1 сая хүн үзэж сонирхжээ. Дөрвөн жилийн өмнө болсон Доналд Трамп, Хиллари Клинтон нарын эхний халз мэтгэлцээнийг үүнээс хавьгүй их буюу 84 сая хүн үзэж байсан аж. Гэхдээ тус халз мэтгэлцээн кабелийн телевизүүд дунд хамгийн өндөр рейтинг авсан байна.

Мэтгэлцэгчдийн аль аль нь өөрийгөө өрсөлдөгчөөсөө илүү байсан тухай мэдэгджээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here