Эхлэл дэлхий Аюултай оргодлуудыг барихад тусалсан Халимагийн малчинг нэг сая рублиэр шагнана

Аюултай оргодлуудыг барихад тусалсан Халимагийн малчинг нэг сая рублиэр шагнана

 

ОХУ-ын Дагестаны Шамхал тосгон дахь хорих газраас оргосон гэмт хэрэгтнүүдийг барихад тусалсан Халимагийн малчинг нэг сая рублиэр шагнах болсон тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Газар доогуур хонгил ухан хорих газраас оргосон зургаан хоригдлыг ОХУ-ын Дотоод хэргийн яам, Аюулгүйн албаны ажилтнууд Халимагаас баривчилжээ. Гэмт хэрэгтнүүдийн байрлалын тухай нэгэн малчин мэдээлсэн бөгөөд урьд өмнө ОХУ даяар зарласны дагуу нэг сая рублийн урамшуулал олгох ажээ. Малчны нэрийг одоогоор нууцалж байна.

Есдүгээр сарын 23-ны шөнө хорих газраас оргосон хоригдлуудын дөрөв нь хар тамхины наймаа, хоёр нь аллага үйлдэн ял эдэлж байжээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here