Эхлэл дэлхий Коронавирусын халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмнэлгээс гарав

Коронавирусын халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмнэлгээс гарав

Коронавирусын халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын Мэриленд муж дахь Волтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгийн төвөөс гарч Цагаан ордонд эргэн ирсэн тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Тэрээр Үндэсний цэргийн эмнэлгийн төвөөс бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн амны хаалттай гарч ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулалгүй нисдэг тэрэгт суун Вашингтон дахь Ерөнхийлөгчийн өргөө байрладаг Цагаан ордонг зорьжээ.

Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт эхнэр Меланиагийн хамт коронавирусын халдвар авснаа мэдэгдсэн билээ. Тэрээр тэр өдрөөс хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа эмнэлгийн төвөөс гүйцэтгэж байсан юм.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here