Мексикийн төв хэсэгт орших Сан Луис Потоси мужийн Дулсе Гранде дүүрэгт цагдаа нар 13 цогцос бүхий хоёр автомашин илрүүлсэн тухай тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.
Автомашинуудад 11 эрэгтэй, хоёр эмэгтэйг буудан алсан бөгөөд тэдний хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Дулсе Гранде дүүрэгт гэмт хэргийн нөлөө бүхий хэд хэдэн бүлэглэл өрсөлддөг бөгөөд тэдгээрийн аль нь юуны улмаас энэхүү аймшигт аллага үйлдсэнийг шалгаж эхэлжээ.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадорын мэдэгдсэнээр, тус улсад сүүлийн хоёр жилд аллагын гэмт хэрэг 7.9 хувиар өссөн байна. Мексикт энэ оны эхний хагаст 14.6 мянган хүн гэмт хэрэгтнүүдийн гарт амь насаа алджээ.
Б.Төгсөө