Эхлэл УИХ Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулийн төслөөр санал асуулга явуулна

Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулийн төслөөр санал асуулга явуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар хөдөө орон нутагт ажиллаж байгаа томилолтынхоо хоёр дахь өдөр Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийн, санал хүсэлтийг нь сонсчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулах үеэрээ 

Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгааг малчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар gймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав.

Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг  энэ хх хурал онцгой чухалд тооцож байга онцоллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here