Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн хурлын сонгууль маргааш 08-20 цагийн хооронд санал хураалт явагдаж дуусөх бөгөөд сонгуультай холбоотой сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ.
Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас албан ёсоор хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй бөгөөд өмнө нь ч ингэж байгаагүй хэмээв. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтад нээлттэй тавих юм байна.