Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 328 боллоо.
Үүнээс 312 нь эдгэрсэн бол 16 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа арван хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
А.Наран Aguulga.mn